Дорноговьд хоригдож буй Г.Гантулгын шүүхийн шийдвэр эцэслэгдсэний дараа Хорих 405 дугаар анги руу шилжүүлж, ялыг нь эдлүүлнэ

Дорноговьд хоригдож буй Г.Гантулгын шүүхийн шийдвэр эцэслэгдсэний дараа Хорих 405 дугаар анги руу шилжүүлж, ялыг нь эдлүүлнэ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2024.04.16/ болж, шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон билээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Анхан шатны шүүхээс Г.Гантулгад ийнхүү бүх насаар нь хорих ял оноосон ч түүнд давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Тиймээс тэрбээр энэхүү эрхээ эдэлнэ байх гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Мөн 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулга гэгч нь өдгөө Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хоригдож байгаа аж. Түүнийг хэрэг үйлдсэний дараа баривчилж, ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад өнгөрсөн гуравдугаар сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохын өмнө тус хорих ангид аваачсан байна. Харин Г.Гантулгад холбогдох хэрэг эцэслэгдэн шийдэгдсэний дараа түүнийг ШШГЕГ-ын харьяа 405 дугаар анги буюу хаалттай хорих ангид шилжүүлэн ялыг нь эдлүүлэх аж.