“ДЭРЭН" КЛУБ : Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор хэвийн байна

“ДЭРЭН" КЛУБ : Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор хэвийн байна

Энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд “Дэрэн” клубийнхэн амжилттай оролцож, мөнгөн медаль хүртээд ирсэн. Энэхүү  тэмцээнд залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээр удирдуулсан 10 гаруй хүүхэд оролцсон юм.

Харин олон нийтийн зүгээс "Дэрэн" клубын удирдлагууд болон багш, дасгалжуулагчдыг коронавирусын халдварын голомт руу хүүхдүүд авч явж эрсдэлтэй байдал үүсгэсэн хэмээн өнгөрсөн өдрүүдэд хатуухан шүүмжилсэн юм. 

Иргэд хэлэхдээ "Халдвар маш хурдацтай тархах үеэр хүүхдүүд Ухань хотод тэмцээнд оролцсон байна. Дэрэн клубынхан хариуцлагагүй үйлдлээ залруул. Хүүхдүүдийг шинжилгээнд яаралтай хамруулах хэрэгтэй" гэж байв.  

Энэ талаар бид дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээс тодруулахад “Бид бүгдийн биеийн байдал хэвийн байгаа. Ирээд шууд ХӨСҮТ-д очиж шинжилгээнд хамрагдсан. Одоогоор хоёр хүүхдийн шинжилгээний хариу гараагүй байна. Бусдынх нь гарсан. Шинжилгээний хариу бүрэн гарч дуусахаар манай клубийн зүгээс мэдэгдэл хийх болно” гэсэн юм.

Н.АНУ