Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахад Ц.Батнайрамдал 2.9 тэрбумын төсөв өгч шалгарчээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахад Ц.Батнайрамдал 2.9 тэрбумын төсөв өгч шалгарчээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2024.04.17/ хуралдсан байна. Тус хурлаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна.

Тодруулбал, энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахад “Скин” энтертайментын Б.Анар 5.7 тэрбум төгрөгийн санал өгсөн бол, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал 2.9 тэрбумын төсөв өгсөн байна. Ингээд Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонгосон байна. Тиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох ажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө