УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн парламентад дахин сонгогдохоор Увс аймгийн айлуудыг хашаажуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн парламентад дахин сонгогдохоор Увс аймгийн айлуудыг хашаажуулж эхэлжээ

Увс аймгийн иргэдийг төлөөлж парламентад хэд, хэдэн удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ удаа дахин сонгогдохоор Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгууд руу "Хурд" зэрэг компаниудынхаа ихэнх ажилчдыг "царцаа болгон" нүүлгэсэн гэх шүүмжлэлд өртөөд байна. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Увс аймгийн Улаангом сумын зарим айлуудыг хашаажуулж эхэлсэн байна. Иймд Б.Чойжилсүрэн 4 жилд хийгээгүй ажлынхаа тайланг тавьж, дахин парламентад сонгогдохоор айлын “хашаа хороо янзалж” эхэлсэн гэх шог яриа ч иргэдийн дунд гарах болжээ. 

Увс аймгийн Улаангом сум. 2024.04.15




Өнөөдөр бар өдөр

25 минутын өмнө