Ханги-Мандалын боомтоор Монгол Улсын иргэд хувийн автомашинтайгаа БНХАУ-ын хил руу нэвтэрч эхэллээ

Ханги-Мандалын боомтоор Монгол Улсын иргэд хувийн автомашинтайгаа БНХАУ-ын хил руу нэвтэрч эхэллээ

Манай улсын Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай, жижиг оврын тээврийн хэрэгслээр БНХАУ-ын хилээр нэвтрэх боломжтой болжээ. 

Тодруулбал, боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ийнхүү Монгол Улсын иргэд алба, амины жижиг оврын тээврийн хэрэгслээр БНХАУ руу хил нэвтэрч эхэлсэн талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Ханги дахь гаалийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын гааль болон Бугат хотын хилийн шалган нэвтрүүлэх байгууллага болон бусад холбогдох нэгжүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хурдасгаж хилийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.