Америкийн поп од Тэйлор Свифтийн сүүлд гаргасан “The Tortured Poets Department” шинэ цомог Spotify хөгжмийн стриминг платформын нэг өдрийн дотор хамгийн олон удаа цацагдсан дээд амжилтыг тогтоожээ.
Дуучин бүсгүй өөрөө бас Spotify платформын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн олон дуу нь цацагдсан уран бүтээлч болсон ба нэг өдрийн дотор 31 уран бүтээл цацагджээ. Тэрбээр цомогт багтсан “So Long, London” дууг түүний экс найз залуу, Британийн жүжигчин Жо Алвинд зориулсан гэж сонсогчид үзэж байна. Мөн “But Daddy I Love Him” нэртэй бас нэг дуу нь “The 1975” хамтлагийн гоцлол дуучин Мэтти Хилитэй үүсгэсэн дотно харилцааных нь тухай дуу гэгдэж байгаа.
Свифтийн өмнөх цомог “MIdnights” хоёр жилийн өмнө худалдаанд гарсан бөгөөд эхний долоо хоногтоо АНУ-ын зах зээлд 1.6 сая хувь борлогдож байжээ. Саяхан албан ёсоор тэрбумтны жагсаалтад багтсан дуучин бүсгүй Eras Tour аялан тоглолтоо энэ зун Европ тивд үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: BBC