ШУУРХАЙ: "Үйлчилгээнд явж байхдаа шатсан" гэх автобусанд гарсан галын бүрэн унтраажээ

ШУУРХАЙ: "Үйлчилгээнд явж байхдаа шатсан" гэх автобусанд гарсан галын бүрэн унтраажээ

Өнөөдөр /2024.04.23/ 21:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Нефть хотхон”-ы автобусны буудлын орчимд "автобус шатаж байна" гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан ба алба хаагчид шуурхай очиж галыг бүрэн унтраасан байна. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэм транс" ХХК-ийн автобус үйлчилгээнд явж байхдаа ийнхүү шатсан гэх мэдээллийг өгч байна.