Монгол хэл, бичгийн шалгалтад босго даваагүй Завхан аймгийн сурагчдын багш нарт хариуцлага тооцохоор болжээ

Монгол хэл, бичгийн шалгалтад босго даваагүй Завхан аймгийн сурагчдын багш нарт хариуцлага тооцохоор болжээ

Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулж, өнгөрсөн баасан гарагт дүн нь гарсан.

Улсын хэмжээнд нийт 33,361 шалгуулагч Монгол, хэл бичгийн шалгалтыг өгснөөс 28,061 нь тэнцэж 5300 нь тэнцээгүй байна. 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Тэгвэл энэ босгыг даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, Завхан аймгийн боловсрол шинжлэх ухааны газар хэл бичгийн босго даваагүй сурагчид олон байгаа учир массын чанарыг сайжруулах хүрээнд багш нарт хариуцлага тооцох мэдэгдэл гаргасан. Улмаар холбогдох газруудад хүсэлт өгч, шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

2023 оны Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм. Шалгалтад тэнцээгүй суралцагчид наймдугаар сард дахин шалгалт өгөх боломжтой. Хоёр дахь шалгалтад ч тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.