ВИДЕО: БНСУ-ын анхны сонсголын бэрхшээлтэй к-поп хамтлаг болох “Big ocean” дэбютээ хийлээ

ВИДЕО: БНСУ-ын анхны сонсголын бэрхшээлтэй к-поп хамтлаг болох “Big ocean” дэбютээ хийлээ

БНСУ-ын анхны сонсголын бэрхшээлтэй kpop хамтлаг болох “Big ocean” хамтлаг энэ сарын 20-ы өдөр H.O.T-ийн "Hope" дууны remake болох "Glow" дуугаар дэбютээ хийлээ.

Энэ бямба гариг буюу дөрөвдүгээ сарын 20-ы өдөр нь Өмнөд Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр бөгөөд Big Ocean нь сонсголын бэрхшээлтэй К-поп хамтлагийн анхны шүтээн болох гэж байна. Big Ocean хамтлагийн гишүүд нь Ким Жи Сок, Пак Хён Жин, Ли Чанёон нар юм. Ким сонсголын бэрхшээлтэй төрсөн бол Пак 3 настайдаа, Ли 11 настайдаа сонсголынхоо нэг хэсгийг алджээ. Ли хоёр чихэндээ дунгийн суулгац хагалгаанд орсон, Пак зөвхөн нэг чихэндээ суулгац суулгасан, нөгөө чихэндээ сонсголын аппарат зүүсэн бол Ким зөвхөн сонсголын аппарат зүүдэг аж. Тус хамтлаг анхны үеийн хөвгүүдийн хамтлаг болох H.O.T.-ийн "Найдвар" (1998) дууг гурван гишүүний дуулсан бүжгийн дэглэлтээр солонгос, америк, олон улсын дохионы хэлийг шингээн найруулсанаар дебютээ хийлээ.

ВИДЕО: