Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан: Ус, тосоороо ялгараад харин ч амар боллоо

Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан: Ус, тосоороо ялгараад харин ч амар боллоо

Энэ онд 28 нас хүрч буй Гранж рок Нисванис хамтлаг ойн тоглолтоо энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд хийсэн. Улмаар тус тоглолтын үеэр Хамтлагийн ахлагч Энх-Амгалан манай хамтлагийн тоглолтын үеэр "Улс төрийн ийм том хүчинтэй ганцаараа тэмцэж байгаа ДАНХ пацаанд амжилт хүсье. Дэмжиж байгаа шүү" гэж хэлсэн юм.

Улмаар энэ талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн дургүйцлийг хүргээд буй. Харин зарим залуус түүний үзэл бодлыг хувь хүний үүднээс нь дэмжинэ хэмээн сошиалд талцах болсон. Мөн тус тоглолтын дараа Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан “Миний тайзан дээр хэлсэн үг нь манай хамтлагийн гишүүдтэй огт хамааралгүй бөгөөд зөвхөн "ДАНХ" гэх нөхөрт хамаатуулсан "сарказм" буюу хошигнол, ёгтлол, егөөдөл байсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Тэгвэл тэрбээр өчигдөр өөрийн сошиал хуудастаа “За яах вэ. Ус, тосоороо ялгараад харин ч амар боллоо” хэмээн бичжээ.