Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн.