ШУУРХАЙ: “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох "худал мэдээллийг тараасан" хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш зарлагджээ

ШУУРХАЙ: “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох "худал мэдээллийг тараасан" хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш зарлагджээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт зарлагдсан байна. Тус прокурорын газраас “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.