БНСУ-ын алдарт жүжигчин Хан Со Хи болон Жон Жон Со нар хамтран "Project Y" кинонд найзуудын дүрд тоглохоор болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Хан Со Хи болон Жон Жон Со нар хамтран "Project Y" кинонд найзуудын дүрд тоглохоор болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Хан Со Хи болон Жон Жон Со нар хамтран "Project Y" гэх кинонд найзуудын дүрд тоглох нь батлагджээ.

"Climax Studio" продакшнаас өнөөдөр буюу энэ сарын 30-ны өдөр мэдээлснээр "Хан Со Хи, Жон Жон Со нар "Project Y" кинонд тоглосон. Тэд үе тэнгийн найзуудын дүрд тоглох болно" гэж мэдэгджээ. Энэхүү кино нь Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт үйл явдал нь өрнөх бөгөөд 8 тэрбум алтан гулдмай хулгайлах гэсэн хоёр найзын талаар гарах гэнэ.  Хан Со Хи болон Жон Жонгүг нар анх удаа кинонд хамтран тоглох гэж байгаа ба Хан Со Хигийн Рю Жун Ёолтой холбогдсон скандалаас хойшхи анхны хино юм. 

Түүнчлэн Хан Со Хиг "My name", "World of married" зэрэг киногоор нь үзэгчид сайн мэдэх бол Жон Жон Сог "Burning", Netflix-ийн "The Call" киногоор нь сайн мэднэ. Жүжигчдийн хамтран тоглох "Projegt Y" киноны найруулагчаар Lee Hwan ажиллаж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст нээлтээ хийхээр төлөвлөжээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө