Сэтгүүлч А.Баярмааг "Оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах санал"-ыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байжээ

Сэтгүүлч А.Баярмааг "Оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах санал"-ыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байжээ

Талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг ЭЦА-с 48 цагийн хугацаатайгаар баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  Тэгвэл сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр баривчилсан талаар шүүхээс тойм мэдээлэл өглөө. 

Тус мэдээлэлд "Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Баярмааг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Баярмааг Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэв" гэжээ.