ШУУРХАЙ: Өлзийт хорооллын замд гарсан ослын улмаас түргэн тусламжийн автомашины жолооч эд ангид хавчуулагдаж, эмч гэмтжээ

ШУУРХАЙ: Өлзийт хорооллын замд гарсан ослын улмаас түргэн тусламжийн автомашины жолооч эд ангид хавчуулагдаж, эмч гэмтжээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол явах замд өчигдөр буюу тавдугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Тоёота кровн, Хюндэй Бонго том оврын хоёр авто машин буюу дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна. Осолд өртсөн автомашины нэг нь дуудлаганд явж байсан яаралтай тусламжийн 103-ын машин байсан аж. Ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө