Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Wm. Wrigley JR Company-ийн эзэмшдэг “Orbit” барааны тэмдгийг бусад этгээд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна гэх гомдлын дагуу оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж, “Orbit” барааны тэмдгийг ашигласан /бохь/ хуурамч бүтээгдэхүүн худалдан борлуулсан иргэн Б, Т нарыг тус бүр 300.000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 5.700.000 төгрөгийг хурааж шийдвэрлэжээ. 

“Барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлэх ба бусдын эзэмшлийн барааны тэмдгийг бараа, сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, хилээр нэвтрүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн, барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд зөвшөөрөлгүй ашигласан бол Эрүүгийн хууль, зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

5 цагийн өмнө