"12 зүйлийн 1015 шувууны 41 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг байна" гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ

"12 зүйлийн 1015 шувууны 41 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг байна" гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв хаврын ус намгийн нүүдлийн шувуудын ажиглалт тандалт судалгааг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Бага гүн, Их гүн, Аяга нуур, Дэлбэрхий, Бөөрөлжүүт, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Цагаан нуурын тогтоосон цэгт газруудаар 350 км зам туулан хийжээ.

Тандалтаар дээрх 6 нуур усны орчимд 4 багийн 12 зүйлийн 1015 шувуу тоологдсон. Нийт тоологдсон шувуудын 45.1 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг галуутны багийн долоон зүйл шувуу байгаа нь шувуудаар дамжих халдварын эрсдэлтэй байгааг харуулж байна. Ажиглалт судалгаагаар шувууны үхдэл, зэм болон халдварт өвчний шинж тэмдэг бүхий шувууд тоологдоогүй байна.