"Пентхаус" киногоор олонд танигдсан БНСУ-ын жүжигчин Ом Ки Жүн энэ жил хуримаа хийхээр болжээ

"Пентхаус" киногоор олонд танигдсан БНСУ-ын жүжигчин Ом Ки Жүн энэ жил хуримаа хийхээр болжээ

БНСУ-ын жүжигчин Ом Ки Жүн алдартан бус найз бүсгүйтэйгээ хуримаа хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Хосуудын хурим ирэх 12 дугаар сард болох ба жүжигчин Ом Ки Жүн найз бүсгүйгээ олон нийтээс хамгаалахын тулд удаан хугацааны турш нууцаар болзжээ. Хуримын ёслол ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхний хүрээнд цомхон зохион байгуулагдах ажээ. 

Сонирхуулахад, Жүжигчин Ом Ки Жүн 1995 онд "Richard 3" жүжигт тоглон дебютээ хийж байсан. Үүнээс хойш карьераа тасралтгүй өсгөсөөр яваа түүний хувьд "Dream high" болон "Пентхаус" зэрэг цувралын Жү Дан Тегийн дүрээр олонд танигдсан.