БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшингийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшингийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт холбогджээ. 

Тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар Нийслэлийн прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.