Энэ сарын эхний 10 хоногт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Энэ сарын эхний 10 хоногт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Хуримтлалын сангаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргаснаар ипотекийн хөтөлбөр эрчимжиж эхэлсэн. Тодруулбал, тавдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар ипотекийн зээл олголт 42 хувиар өссөн дүнтэй байна. Тавдугаар сар гарсаар банкууд нийт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.