Эверестэд сураггүй болоод буй хоёр монгол уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл эрэн хайх ажиллагааны талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос "Өнөөдөр шөнө /2024.05.15-2024.05.16/ эрэн хайх багийн шэрпа нар Эверестын оргил руу өгсөж, үүрээр зүүн оргилд хүрэх төлөвлөгөөтэй байна" гэж мэдээллээ. Сануулахад, 8К экспидейшн компанитай хамтран ажиллаж буй Монголын Уулчдын үндэсний холбооны багийн таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа билээ.