ШУУРХАЙ: Р.Базарааг сулласан шүүгчийн захирамжид прокуророос гомдол гаргаж, үргэлжлүүлэн хорих санал хүргүүллээ

2024-05-16 17:48

ШУУРХАЙ: Р.Базарааг сулласан шүүгчийн захирамжид прокуророос гомдол гаргаж, үргэлжлүүлэн хорих санал хүргүүллээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг өчигдөр /2024.05.15/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сулласан талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокуророос Р.Базарааг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, түүнийг сулласан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна. Тиймээс прокурорын уг гомдолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товложээ. 

2024-05-16 15:26

ШУУРХАЙ: “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг шүүгчийн захирамжаар өчигдөр суллажээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар тэднийг нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байсан билээ.

Тэгвэл ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан тэднийг өчигдөр /2024.05.15/ сулласан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Р.Базарааг сулласан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Р.Базараа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдөр дуусаж байсан юм. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө