Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаараа оролдсон автобусны жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаараа оролдсон автобусны жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаа оролдож буй автобусны жолоочийн талаар бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлсэн. Түүнчлэн иргэд уг эмэгтэй жолоочид хариуцлага тооцохыг иргэд шаардаж байсан юм. Улмаар уг жолоочийн үйлдэлд Тээврийн цагдаагийн хариуцлага тооцож, 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.