Дэлхийн дээвэр Эверестийн оргилд авиралт хийхээр явсан Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрөгч Мягмар гараг буюу энэ сарын 14 /2024.05.14/-ны өдөр 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон байдаг.
Харин Ц.Өсөхжаргалыг цогцосыг өнгөрөгч баасан гараг /2024.05.17/-т Эверестийн оргилоос аварагчид олсон бол, түүнтэй хамт авиралт хийсэн Л.Пүрэвсүрэн амиа алдсан талаар өчигдөр "Уулчдын Үндэсний холбоо"-ноос мэдэгдсэн.
Тэгвэл Эверестийн авиралтын талаар албан ёсны мэдээллийг нийтэлдэг "Everest Today" мэдээллийн сувагт Л.Пүрэвсүрэн агсны талаар албан ёсны мэдээллийг нийтэлсэн байна. Тус мэдээлэлд, "31 настай Л.Пүрэвсүрэн таалал төгссөн явдалд бид гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Тэрээр IV баазаас сураггүй алга болж өчигдөр /2024.05.18/ Эверестийн оргилын орчмоос нас барсан байдалтай олдсон. Тэрээр Ц.Өсөхжаргалын хамт хүчил төрөгч, шерпагийн тусламжгүйгээр оргилд гарах даалгавартай явж байсан юм. Түүний няцашгүй хүсэл зориг, ууланд авирах хүсэл нь бидэнд үүрд урам зориг болон үлдэх болно. Түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Л.Пүрэвсүрэн минь амгалан нойрс доо" гэжээ.
Мөн iSee.mn сайтын редакцын зүгээс Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
With profound sadness, we share the news of Purevsuren Lkhagvajav's passing at the young age of 31. He was found near the Balcony of Mt Everest after going missing above Camp IV. (1/3) pic.twitter.com/gY3GNRQgTL
— Everest Today (@EverestToday) May 18, 2024