Цагдаагийн ерөнхий газраас бусдыг хорьж, зодож, заналхийлж байсан этгээдүүийг олж яллагдагчаар татжээ.
Өр төлбөрөө төлж барагдуул гэх шалтгаанаар бусдыг зодож хорьсон хэрэг гарчээ. Энэ хэргийг урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгүүдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна. Уг хэргийн талаар тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдээлэл анх бүртгэгдсэн. Бусдыг дарамталсан энэ хууль бус үйлдэл 2023 оны 3-6 дугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжилжээ.
Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглсэн үйлдэлд холбогдуулан энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хуулийн 13.3 нэг дэхь хэсэг, 17.6 дугаар зүйлийн хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.