Зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч өсвөр насны охиныг хүчиндсэн хэрэг энэ сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн гэх Б гэгч нь хохирогчийг гэртээ байхад нь "Ус алдаад байна" гэх байдлаар хуурч, ороод жигшүүрт хэргээ үйлдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн тухайн хэргийг үйлдсэн гэх этгээдийг Эрүүгийн хуулийн 12.1 дэх зүйлчлэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.