Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталсан байж болзошгүй байна

Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталсан байж болзошгүй байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс байсан бөгөөд гол төлөв түүний фракцын гишүүдийн жагсаалтад оруулсан юм.

Гэвч АН-ын гишүүд нэр дэвшүүлэлт шударга бус явагдсан, хурал тарсан шөнө жагсаалтын нэрсийг сольсон, дүрмийн бусаар нэр дэвшигчдийг тодруулсан гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаасаа гарахаа зарлаж, Ц.Жадамбаа, П.Нүрзэд, Н.Жавзанпагма зэрэг цөөнгүй гишүүд нь нэр дэвшихээс татгалзаж эхэлсэн байна.

Гэтэл Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлсэн АН-ын гишүүдээ айлган сүрдүүлж, дарамталж байгаа мэдээлэл байна. Тэднийг Л.Гантөмөр болон өнөөгийн АН-ын удирдлагыг шүүмжлэхийг хориглож, чимээгүй байхыг ятгасан байж болзошгүй байна.

Мөн АН-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээ зарлаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг нэр дэвшүүлэлгүй, энэ тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг сойсон. Харин Б.Хурц түүний нэрийг татуулж, өөрөө оронд нь нэр дэвшихээр мөн л дарамталж О.Баасанхүүг шахаж байж магадгүй байна. Б.Хурцын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн магадгүй захиалгаар Чимгээ, Содномдаржаа нарыг Зориг агсныг хөнөөсөн хэрэгт эрүү шүүлт тулган хэлмэгдүүлсэн нь нотлогдож,  мөн хувийн өс хонзонгийнх нь улмаас шийтгүүлсэн олон хохирогчид ам нээж, олон нийтэд хандаж эхэлсэн тул УИХ-ын гишүүн болж, хамгаалалтад орохоор улайрч байж магадгүй байгаа юм.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ