ЗАСГИЙН ГАЗАР: Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-руу зорчихыг хориглолоо

ЗАСГИЙН ГАЗАР: Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-руу зорчихыг хориглолоо

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын хилийг хэсэгчилж хаах шийдвэрийг гаргалаа. Учир нь БНХАУ-д дэгдсэн коронавирусын тархалтын нөхцөл байдлыг дүгнээд ДЭМБ-аас олон улсад онц байдал зарласан билээ. 

Тиймээс Засгийн газраас БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.

  • Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ны хүртэл нэвтрүүлнэ.
  • Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
  • Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.