"Эверестийн оргилд осолдсон монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцосыг буулгасан" гэх албан бус мэдээлэл гарчээ

"Эверестийн оргилд осолдсон монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцосыг буулгасан" гэх албан бус мэдээлэл гарчээ

Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэр Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан хэрэг явдал болоод буй.

Энэ талаар Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгийн дарга Ракеш Гүрүнг, "53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Нас барсан уулчдын гар утсанд оргилын гэрэл зургийн нотолгоо байсан. Хоёр уулчин хамтдаа оргилд хүрч, бие биеийнхээ гэрэл зургийг авсан.Хэдийгээр зураг дээр цаг агаар сайхан харагдаж байгаа ч маш их салхитай өдөр байсан. Тэд буухдаа эрчим хүч, хүчилтөрөгчгүй болсон байх" гэж мэдэгдсэн.  

Тэгвэл дэлхийн дээвэр болох Эверестэд осолдож амиа алдсан Монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг өчигдөр /2024.05.25/ уулнаас буулгасан гэх албан бус мэдээлэл зарим мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна. Харин энэ талаар Уулчын нэгдсэн холбоо мөн Балбын 8K Expeditions компаниас албан ёсны мэдээлэл гараагүй байна.