Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, П.Лхагвасүрэн нь 2016-2019 онд Боловсролын зээлийн сангийн захирал ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд нь буюу 2017 онд түүний охин Л.Сарнай БЗС-гийн зээлд хамрагдаж байсан байна. Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлаагүй, тэргүүлэх бус мэргэжил сургууль ТОП 100-д байхгүй зэрэг зөрчил гаргасан аж. Энэ мэт асуудлаар өнгөрсөн оны зургаадугаар сард П.Лхагвасүрэнгийн гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.