Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хуралдааныг нээлттэй явуулах тусгайлан санал, хүсэлт гаргаагүй гэж шүүхээс мэдээллээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хуралдааныг нээлттэй явуулах тусгайлан санал, хүсэлт гаргаагүй гэж шүүхээс мэдээллээ

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 
 
Тэгвэл тус хурлын тойм мэдээллийг шүүгч М.Очбадрах бичиж, мэдээллээ. Тус мэдээлэлд "Яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр товлон зарлаж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Н.Өнөрцэцэгийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлож шийдвэрлэв.
 
Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй бөгөөд харин прокурорын зүгээс эрүүгийн хэргийн үндсэн шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах тухай хүсэлт гаргасныг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дэмжсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан тул шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно" гэжээ. 



Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө