УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ-аас өчигдөр нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Монполимет Групп" нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл АТГ-аас уг зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байжээ. Энэ хүрээнд түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, улмаар 48 цагийн хугацаатай баривчилсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.