“Монгол наадам цогцолбор”-оос үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” өдөрлөгийг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав, ээж, би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг, соёлын тоглолт болох аж. “Монгол хүү 2024” хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт майхан асартайгаа байрлан, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөн өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаанд оролцож, ивээн тэтгэгч байгууллагын азтан болох боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.