Өнгөрсөн хоногт нийслэлийн Баянгол болон Баянзүрх дүүрэгт гэр, амбаар шатсан хоёр дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн задгайд арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:14 цагт гэр шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очсон Онцгой байдлын алба хаагчид эзэмшигч нь тодорхойгүй, таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 13:21 цагт амбаар шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ. Алба хаагчдыг очиход иргэн Х-гийн таван ханатай гэрийн баруун тал хайрагдаж, 3х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатсан байсныг унтраасан байна.