Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг, “Хонгорын-Овоо” гэх газарт арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хээрийн гал түймэр гарчээ.
Тодруулбал, тус гал түймрийн дуудлагыг 16:35 цагт хүлээн авсан байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд болон орон нутгийн иргэд оролцож, 18:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га талбай өртөж шатсан байна. Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, Матад сумын төвөөс зүүн зүгт 130 км зайд оршдог аж.