Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны энэ сарын 28-ны 03 цаг 47 минутад Хан-уул дүүргийн 10 дугаар хороо "Байрны буудал дээр бүлэг хүмүүс зодолдоод байна гэх" дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу ажиллаж, тус зодоонд оролцсон байж болзошгүй таван иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж байна. Теле хяналтын камерын бичлэгээр тухайн орчимд 10 орчим иргэн хоорондоо маргалдан, зодолдож байгаа нь тогтоогджээ.