Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд тэмдэглэхээр ЗГ-ын хурлаас тогтжээ

Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд тэмдэглэхээр ЗГ-ын хурлаас тогтжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Булган аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтсон байна. Бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт тус тус даалгасан байна.