Монголыг хариуцсан “Кореан эйр” компанийн захирлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал медаль"-иар шагнажээ

Монголыг хариуцсан “Кореан эйр” компанийн захирлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал медаль"-иар шагнажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн “Кореан эйр” компанийн Зүүн Азийн бүс нутаг, түүний дотор Монгол Улсыг хариуцсан захирал, БНСУ-ын иргэн Пак Юу Ханыг Найрамдал медалиар шагнасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. 

Пак Юу Хан нь Монгол Улс, БНСУ-ын хооронд 1998 оноос эхлэн шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд 100 гаруй монгол оюутанд сургалтын тэтгэлэг олгож, 20 гаруй жилийн хугацаанд 120 орчим мянган мод тарьж ургуулсан байна. Шагналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гардуулж, баяр хүргэжээ. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ