Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгджээ

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгджээ

Тавдугаар сарын 30-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Онон, Эг, Барх, Барх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.

Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 




Өнөөдөр нохой өдөр

15 цагийн өмнө