Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

Хятадын Шанхай хотноо тавдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан "Balenciaga" брэндийн хаврын шинэ загварыг танилцуулах загварын шоунд монгол модель Ганбатын Гансүх оролцож, "Balenciaga" брэндийн нүүр царайгаар ажиллажээ.

Тэрбээр тайзнаа тус брэндийн Giant Boot буюу аварга гутал, хэлхгэр хар өнгийн пальтог өмсөж, толилуулсан байна. Түүний гэрэл зургийг "Balenciaga" брэндийн инстаграм болон фэйсбүүк хуудаснаас харах боломжтой. Өдгөө 50 настай тэрээр 28 болон 23 настай хоёр хүүтэй бөгөөд бага хүү Жон нь загвар өмсөгч төдийгүй, хоёр жилийн өмнө мөн “Balenciaga” шоунд алхаж байжээ.

Түүний инстаграм хаягтай ЭНД ДАРЖ танилцана уу.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө