АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн цэцэд иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр “Монгол улсын иргэн бүр хувийн өмчтэй байх, өмчөө хамгаалуулах, түүндээ эзэн байх, нэмэлт орлоготой байх эрхэй. Үүнийг нь Үндсэн хуулинд тусгаж өгсөн байдаг. Гэтэл сүүлийн дөрвөн жил УИХ иргэдийнхээ боломжийг нэмэгдүүлэх байтал эсрэгээрээ боломжийг нь хулгайлах, өмчилсөн байгаа газрыг нь булааж авах хуулийг баталсан. Энэ нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, иргэдийнхээ хувийн өмчтэй байх амин чухал ардчилалын заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргаж байна.
Аялал жуулчлалын зориулалт гэдэг нэрийн дор орон сууцны хороолол босгож байгаа энэ газрын авилгыг илчилсэн сонсгол хийгээч гэсэн шаардлагыг УИХ-д удаа дараа хүргэж байсан боловч энэ сонсголоос зугтасаар бүрэн эрхээ дуусгаж байна. Мөн Газрын тухай хуулиар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газар өмчилж авах эрхтэй байсаар байтал нийслэл хотын иргэдийн газар өмчлөлийг зогсоосон. Гэтэл энэ газар өмчлөх хуулийг зогсоосон байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг хангаж өгөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэв.