Дээд шүүхээс давж заалдах шатны шүүх рүү буцаасан Ж.Соронзонгийн хэргийн шүүх хурал хойшилжээ

Дээд шүүхээс давж заалдах шатны шүүх рүү буцаасан Ж.Соронзонгийн хэргийн шүүх хурал хойшилжээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох хэргийг хэлэлцсэн байдаг. 

Улмаар шүүхээс “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгосон. Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 918 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор энэ сарын 05-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэсэн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр хүртэл хойшилсон байна.