СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Нийт нутгаар ойрын өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Хүчтэй аадар борооны үеэр машины дээр мод унах, барилгын дээвэр хийсэх, аянгад хүн цохиулах зэрэг эрсдэл учирч болзошгүй. Тиймээс онцгой байдлын газраас цаг агаарын мэдээлэлтэй тогтмол танилцах, холын замд гарахтай зориулалтын замаар зорчихыг зөвлөж байна. Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.



Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө