СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойд бугын эвэр түүхээр явж байсан иргэн баавгайд бариулж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойд бугын эвэр түүхээр явж байсан иргэн баавгайд бариулж нас баржээ

Ойд явж байсан иргэн баавгайд бариулж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн, ". Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр энэ тухай дуудлага аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Алба хаагчид хэргийн газарт машинтай очих боломжгүй байсан тул 100 гаруй км замыг мориор туулж очсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус аймгийн харьяат, 50 настай иргэн энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр бугын эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж, тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулж, амь насаа алдсан байдал тогтоогдсон. Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед зарим иргэн ан гөрөө хийх, эмийн ургамал түүх зорилгоор баталгаагүй замаар явж, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг сэрэмжлүүлж байна" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө