Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй “Ч” гэх нэртэй архи худалдан борлуулж байсан хэргийг шалгаж байна

Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй “Ч” гэх нэртэй архи худалдан борлуулж байсан хэргийг шалгаж байна

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд өнгөрсөн оны гуравдугаар сард онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй “Ч” гэх нэртэй архи худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байдаг. 

Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн зэрэг хууль бус үйлдэлд холбогдуулан иргэн Б-д Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.