ТАНИЛЦ: БНХАУ-аас Монгол Улсад суух 17 дахь Элчин сайд Цай Вэньруй

ТАНИЛЦ: БНХАУ-аас Монгол Улсад суух 17 дахь Элчин сайд Цай Вэньруй

БНХАУ-аас Монгол Улсад суух 17 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авахаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж Элчин сайд Цай Вэньруйд Элчин сайдаар томилогдон ирсэнд халуун баяр хүргэж угтсан юм. Харин өчигдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар түүнийг хүлээн авч уулзжээ. 

Шинээр томилогдож ирсэн Элчин сайд Цай Вэньруй нь Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Замын-Үүдэд Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Тэрээр 1963 оны дөрөвдүгээр сард төрсөн бөгөөд эхнэр, охиныхоо хамт амьдардаг байна. Түүний ажилласан байдлын намтрыг танилцуулъя.

  • 1985-1986 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан
  • 1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
  • 1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе
  • 1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
  • 1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга
  • 1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
  • 2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
  • 200-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний боловсон хүчин
  • 2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга
  • 2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин-д суугаа Ерөнхий консул
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул
  • 2020-оны нэгдүгээр сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд.



Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө