Баянхонгор аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 08:58 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Газар хөдлөлт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаа сумын төвөөс урд зүгт 29 км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс зүүн урд зүгт 52 км, Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 58 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Сонирхуулахад, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.