Улаанбаатарт 24 градус дулаан байна

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.