Эрдэнэсант сумын нутагт зорчиж явсан автомашин осолдож таван настай хүүхэд хүнд гэмтсэн учир онгоцоор хот руу тээвэрлэжээ

Эрдэнэсант сумын нутагт зорчиж явсан автомашин осолдож таван настай хүүхэд хүнд гэмтсэн учир онгоцоор хот руу тээвэрлэжээ

Төв аймгийн Эрдэнэсант суманд зам тээврийн ноцтой осол гарч, таван настай хүүхэд хүнд гэмтжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин онхолджээ. Автомашинд гурван хүн зорчиж явсан бөгөөд таван настай хүүхдийн биеийн байдал хүнд ухаангүй байгаа талаар Эрдэнэсант сумын холбогдох албан тушаалтан хэвлэлд мэдэгдсэн байна. Бэртсэн зорчигчдыг Эрдэнэсантаас Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэжээ. Иймд холын замд явж байгаа жолооч та бүхнийг зам тээврийн ослоос болгоомжилж, хурдаа тохируулж явахыг уриалж байна.