Чикагод Консулын газар нээх асуудлыг зөвшилцөхөөр боллоо

Чикагод Консулын газар нээх асуудлыг зөвшилцөхөөр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байгаа бөгөөд ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг учраас ийнхүү Консулын газар нээх асуудлыг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна.